Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН АСЕМ-ЫН 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ҮГ ХЭЛЭВ

ЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН АСЕМ-ЫН 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ҮГ ХЭЛЭВ

IMG_29352016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн АСЕМ-ийн 20 жилийн ойг тохиолдуулан Бангкок хотноо зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв. Тайланд Улс 1996 онд АСЕМ-ийн анхны Дээд түвшний уулзалтыг улс орондоо хүлээн авч зохион байгуулж байсан билээ. Элчин сайд Т.Төгсбилгүүн хэлсэн үгэндээ АСЕМ-ийн 20 жилийн хөгжил дэвшлийг Монгол Улс хэрхэн үзэж байгаа талаар дурдаад энэ оны 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар товч ярив. Мөн АСЕМ-ийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад болж буй арга хэмжээний талаар танилцуулжээ.

IMG_2964

Үзэсгэлэнг нээж Тайландын Гадаад хэргийн сайдын зөвлөх Чайсири Анамарн, Чулалонгкорны Их сургуулийн Европ судлалын төвийн захирал д-р. Чарит Тингсбад нар үг хэлэв. Уг үзэсгэлэнг Тайландын Гадаад хэргийн яам Чулалонгкорны Их сургуулийн Европ судлалын төвтэй хамтран 3 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд Тайландын мэдлэгийн парк /Thailand Knowledge Park Center/, 3 дугаар сарын 14-18-нд Чамчури талбайд ажиллуулах бөгөөд гол зорилго нь олон нийт, хүүхэд залуучуудад АСЕМ-ийг танилцуулан сурталчлахад чиглэгдэж байгаа болно.