Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2015.11.03                                                                                         Улаанбаатар хот

Дэд хэсэгХийх ажлын агуулгаГүйцэтгэл
1.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи  мэдээллийг иргэд, байгууллага  чөлөөтэй авах нөхцөлийг хангах

 

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу үйл ажиллагааны, хүний нөөцийн, санхүү, худалдан авалтын журам, заавар, төлөвлөгөө, тайлан, холбогдох шийдвэр, мэдээ мэдээллүүдийг ГХЯ-ны цахим хуудас /www.mfa.gov.mn/-анд нээлттэй байрлуулж, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Тухайлбал :

-Иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний төлбөр, хураамжийн талаарх мэдээлэл,

-Шилэн дансны тухай түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлан мэдээ,

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенци,

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль,

-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай УИХ-ын Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын Байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоол,

-Монгол Улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын тухай талаарх зэрэг АТГ-аас ирүүлсэн мэдээлэл, зөвлөмж, сургалтын материал,

-Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэпдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан ГАРЫН АВЛАГА /Шинэчилсэн 5 дахь хэвлэл/

-Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны тайлан,

-Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн судалгааны 2014 оны тайлан зэрэг.

 

2.Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэ-рийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүл-гүүдтэй харилцан санал солилцох

-Дипломат албаны хүний нөөцийн бодлогын төсөл /батлагдах хүртэл хугацаанд/,

-Олон улсын гэрээний тухай хуулийн төсөл /Одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа/.

 

 

3.

Төрийн хяналтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах

 

Энэ оны хувьд хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө гэж тусгайлан гараагүй. ГХЯ-ны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 6.2.13, 15-20 д хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын холбоотой ажлууд тусгагдсан болно. Тус яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудасны ил тод байдал гэсэн цэсэд оруулсан.

Төлөвлөгөөний 6.2.18-д тусгагдсаны дагуу хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн 4 газар /Софи, Анкара, Сингапур дахь ЭСЯ, БНХАУ-ын ЗЗОБ Хонгонк дахь ЕКГ/ -ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудитыг ажлын онцлогоос шалтгаалаад энэ оны 11 дүгээр сард хийхээр ТНБД-ын тушаал гарсан. Тайланг уг хяналт-шинжилгээ, дотоод аудитыг хийж, дүнг яамны удирдлагад танилцуулсны дараа нийтэд мэдээлэх болно.

Төлөвлөгөөний 6.2.19-д тусгагдсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, дотоод аудитыг БНСУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ-ын үйл ажиллагаанд хийсэн.

Яамны цахим хуудасны Ил тод байдал гэсэн хэсэгт -хяналт-шинжилгээ” гэсэн дэд цэс гаргаж түүнд дараах мэдээлэлүүдийг байрлуулсан болно. Үүнд:

-Монгол улсын засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, хавсралтуудын хамт,

ГХЯ-ны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт,

-Дотоод аудитын дүрэм,

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам,

Гадаад хэргийн яамны 2015 оны үйл ажиллагааны гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө,

-Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг гадаад хэргийн яамны болон нэгдсэн цахим хуудсанд байрлуулах хугацааны график,

-Гадаад хэргийн яамнаас удирдах дээд байгууллагап хүргүүлэх бодлогын баримт бичгийн болон эрх зүйн актын хэрэгжилтийг тайлагнах хугацаа,

-Гадаад хэргийн яамнаас удирдах дээд байгууллагад хүргүүлэх бодлогын баримт бичгийн болон эрх зүйн актын хэрэгжилтийн 2013, 2014 оны үнэлгээний дүн зэрэг болно..

4.Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх /цахим хуудсаараа/

ГХЯ-ны цахим хуудсанд Шилэн дансны   бие даасан цэс байгаа. Уг цэсэд болон шилэн дансны нэгдсэн порталд холбогдох мэдээллийг байруулж байгаа. Түүнчлэн ГХЯ-цахим хуудасны “ГХЯ-ны санхүү, төсөв” гэсэн цонхонд холбогдох бүх мэдээллүүдийг байршуулсан байгаа.

 

5.

Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтэд танилцах боломжоор хангах

 

Аливаа зөвшөөрөл олгодоггүй .
6.Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, олон нийтийг түүнтэй танилцах боломжоор хангах

 

 

 

Дипломат Албаны Төрийн Тусгай Албан Тушаалд Анх Орох Иргэдээс Авсан Шалгалтын иухай зарыг тухай бүрд нь зарлаж үр дүнг нь цахим хуудаснаа нийтэлсэн болно.

Гадаад хэргийн яам, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний шалгалтыг 2015 оны 07 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгууллж шалгалтыг 1) ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох, 2) мэргэжлийн мэдлэгийн түвшин тогтоох, 3) ур чадварын түвшин тогтоох, 4) гадаад хэлний түвшин тогтоох, 5) мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд шалгалтад нийт 345 иргэн бүртгүүлэн оролцсоноос зарлагдсан 15 ажлын байранд 28 иргэн тэнцсэн талаар цахим хуудасд байрлуулсан.

ГХЯ-ны төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр, Дипломат албаны төрийн тусгай албан хаагчдын сургалтын хөтөлбөр, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Дипломат ажилтны сахилгын дүрэм, Нэр дэвшигчдэд тавигдах болзол шалгуур, түвшин тогтоох журмын тухай ГХ-ийн сайдын тушаал,  

Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний болон түүний биелэлтийг илтгэх хуудасны шинэчилсэн загвар, “ХҮНДЭТ ДИПЛОМАТ” тэмдгийн дүрэм, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээ, Дипломат ажилтны тангараг өргөх журам Дипломат албаны хүний нөөцийн бодлого батлах тухай, Төрийн захиргааны албан тушаалыг дипломат албан тушаалд дүйцүүлэн шинэчлэн батлах тухай Гадаад хэргийн сайдын тушаал, Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг зэргийг цахим хуудаснаа байршуулсан болно.

 

7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах2015 оны төсвийн хуулиар АСЕМ-ын ажилд зориулан Герман Улсаас 5 ширхэг тусгай зориулалтын хамгаалалтын машин авахаар баталсан. Одоогоор хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйлгээ хийгдээгүй байгаа учир цахим хуудаст тавих материал байхгүй болно.
8.

Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох

 

Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтын загвар, боловсруулах аргачлалыг цахим хуудсанд байршуулсан.

-Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан ГХЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд яамны газар, нэгжүүдийн хариуцах чиг үүргийг ТНБД-ын тушаалаар батлан мөрдүүлсэн.

-ГХЯ-ны газар, нэгжийн ажлын чиг үүрэгтэй уялдуулан ажилтнуудын ажил үүргийн хуваарийг батлан мөрдүүлж, түүний дагуу төв аппаратын болон ДТГ-ын төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан. Энэ талаар дараах ажлуудыг хийв:

1.ДТГ-ын 2014 оны дотоод ажлын тайлангийн хариуд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх талаар чиглэл өгч, анхаарах зарим асуудлын талаар зөвлөмж боловсруулж хүргүүлсэн.

2.“Загвар, заавар батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолыг хавсралт, үүний дотор АБТ-ын нийтлэг загварын хамт яам болон хилийн чанадад суугаа ДТГ-уудын албан ажлын хэрэгцээнд зориулан хүргүүлж, яамны цахим хуудас болон цахим засаглалын файлын санд байрлуулсан.

Үүний үр дүнд ГХЯ-ны болон ДТГ-ын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажил хийгдэж дуусч байна. Тус байгууллагын ажлын онцлог, цаг тухайн томилгооноос шалтгаалж ажлын байрны тодорхойлолтыг тухай бүр нь ажлын чиг үүрэг, уялдааг харгалзан шинэчилдэг. Хамгийн сүүлд энэ оны 9-10 сард ГХЯ болон ДТГ-ын АБТ-ыг бүрэн шинэчилж дууссан. Нийт ГХЯ-ны 114, ДТГ-ын 300-иад ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэв.

9.

Авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгуул-лага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, үйл ажиллагаандаа татан орол-цуулах

 

Хамртан ажиллах боломжийг судлаж байна.
10.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар Авлигатай тэмцэх газартай харилцах эрх бүхий албан тушаалтантай байх

 

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.1-т заасныг тус тус үндэслэн Төрийн захиргааны удирдлагын газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Адьяагийн Гэрэлмааг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах эрх бүхий албан тушаалтнаар томилж албан тушаалынх нь үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож байх ГХЯ-ны ТНБД-ын 2015 оны Б/408 тоот тушаал гарсан. Хуучин хариуцаж байсан хүн нь өөр ажилд шилжсэн/.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад ЭБАТ нь тухай бүр хамрагдаж байсан болно.

11.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх

 

Төрийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллахын зэрэгцээ Засгийн газрын 2010 оны 293 дугаар тогтоолоор батлагдсан Дипломат ажилтны сахилгын дүрмийг мөрдөж ажилладаг. Эдгээрийн яамны цахим хуудаснаа байршуулсан. ДТГ-т томилогдон ажиллаж байгаа дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтан бүртэй гэрээ байгуулдаг.
12.Давхар ажил эрхлэх боломж-той эсэхийг шийдвэрлэхГХЯ-ны ТНБД-ын 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 305 тоот тушаалын Хөдөлмөрийн дотоод журмын шинэчлэх батлах тухай журмын 5.3-т сургууль курсэд багшлах хугацаа 7 хоногт 4 цагаас хэтрэхгүй байхаар заасан бөгөөд одоогоор тус яаманд 2 ажилтан урилгаар багшилдаг болно.
13.Байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангахГХЯ-ны үйл ажиллагаанд нийтлэг мөрдөгддөг хэм хэмжээ тогтоосон ГХ-ийн сайдын болон ТНБД-ын тушаалаар батлагдсан дүрэм, журам зэргийг яамны цахим хуудсанд тухай бүрд байрлуулдаг. Тухайлбал, Дотоод ажлын заавар, бичиг хэрэг хөтлөх заавар, хөдөлмөрийн дотоод журам, дипломат шуудангийн журам, төрийн бусад байгууллагыг гадаад бодлогын талаарх мэдээллээр хангах журам, ГХЯ-ны байранд нэвтрэх журам, санаачлагын журам зэрэг болно.
14.Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах

Иргэдээс тавьсан аливаа санал, хүсэлт, гомдол зэргийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Мөн Консулын газрын үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тухайлбал сар бүрийн “Сайдын цаг”-ийн үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлсэн.

Үйлчилгээ, захидал харилцааны асуудал, консулын болон визийн асуудлаар
Мэдээлэл, Гадаад сурталчилгааны асуудлаар
Ёслолын газар, Ерєнхий асуудлаар хандах
шуурхай утас, факс болон и-мэйл зэргийг яамны цахим хуудсанд ойлгомжтой байдлаар байршуулсан болно.

Иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний төлбөр, хураамжийн талаарх мэдээллийг ГХЯ-ны цахим хуудсанд байршуулж, тогтмол шинэчилж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн ерөнхий дүн мэдээг цахим хуудаснаа байршуулсан.

15.Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулахАвлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор АТГ-тай хамтран сургалт зохион байгуулж байна.
16.

Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гарга-сан шийдвэрийг биелүүлэх

 

ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний талаар АТГ-ын даргаас нийт 2, ЗГХЭГ-ын даргаас 1 зөвлөмж бүхий албан бичгийг хүлээн авч, зөвлөмжийн дагуу ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг боловсруулан, Гадаад хэргийн сайдаар батлуулан мөрдөж ажиллаж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, комиссар Б.Баяртөгс, Т.Цолмон нартай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан нар энэ оны 2- дугаар сарын 3-ны өдөр уулзалт зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагааны талаар санал солилцож, зөвлөгөө авч ажиллав.
17.Авлигын эсрэг соён гэгээрүү-лэх, авлигатай тэмцэх,   урьд-чилан сэргийлэх арга хэм-жээг боловсруулж хэрэгжүү-лэх

Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ цаг, хугацаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

АТГ-аас хэвлүүлсэн “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг түүнчлэн АТГ-аас хэвлүүлсэн авлигын эсрэг сурталчилгааны материалыг яамны мэдээллийн самбарт байрлуулж, хилийн чанад дах ДТГ-уудад илгээсэн.

18.Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлтАТГ-аас хэвлүүлсэн “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг түүнчлэн АТГ-аас хэвлүүлсэн авлигын эсрэг сурталчилгааны материалыг яамны мэдээллийн самбарт байрлуулж, хилийн чанад дахь ДТГ-уудад илгээсэн.
19.Албан хаагчдын шударга байдал ба түүнийг нэмэг-дүүлэхБайгууллагын дотоод аудит, хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн эрх мэдэл буюу албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан нэг ажилтны хэргийг АТГ-д шилжүүлж эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд одоогийн байдлаар прокурорын шатанд хянагдаж байгаа болно.

ХЯНАСАН:

ТЗУГ-ЫН ЗАХИРАЛ                                                                         Т.ТЭГШЖАРГАЛ

ТАЙЛАГНАСАН:

2 ДУГААР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                          А.ГЭРЭЛМАА