Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБНЧУ-ЫН ЭСЯ ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСАД ЗОРЧИХ БОГИНО ХУГАЦААНЫ БОЛОН ТРАНЗИТ ВИЗИЙГ ОЛГОЖ ЭХЛЭХ ТУХАЙ

БНЧУ-ЫН ЭСЯ ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСАД ЗОРЧИХ БОГИНО ХУГАЦААНЫ БОЛОН ТРАНЗИТ ВИЗИЙГ ОЛГОЖ ЭХЛЭХ ТУХАЙ

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн монгол иргэд болон Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдэд Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит визийг төлөөлөн олгох болсон байна.

Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит  виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/action цахим хаягаар орж визийн ярилцлагын цагаа товлох бол  албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гаригийн үдээс хойш тус улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой.

Виз мэдүүлэх иргэдийн Шенгений бүсэд эхэлж нэвтрэх эсхүл аялалын ихэнх хугацаагаа  өнгөрүүлэх улс нь Швейцарийн Холбооны Улс байх ёстой бөгөөд  удаан хугацааны бусад төрлийн виз мэдүүлэх тохиолдолд БНХАУ-д суугаа Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яаманд хандах ёстойг анхаарна уу.

Швейцарийн Холбооны Улсад зорчих виз мэдүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан авахыг зөвлөж байна.

Утасны дугаар: 976-11-321186

Цахим шуудангийн хаяг:  consular_ulaanbaatar@embassy.mzv.cz