Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И.ГАУК ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И.ГАУК ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ

151014-d-1-2

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Холбооны Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав. Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, хоёр Герман Улс нэгдсэний 25 жилийн ой тохиож буй энэ онд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.