Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хар Хорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно.