Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН, ЛИТВА УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛИНАС ЛИНКЯВИЧЮСТАЙ УУЛЗЛАА

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН, ЛИТВА УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛИНАС ЛИНКЯВИЧЮСТАЙ УУЛЗЛАА

Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Литва улсын Гадаад хэргийн сайд Линас Линкявичюс нар 2015 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 14.30 цагт НҮБ-ын төв байранд уулзаж хоёр талын хамтын  ажиллагааны асуудлаар ярилцав. Сайд нар хоёр орны хамтын ажиллагааг бизнес, зах зээлийн чиглэлээр хөгжүүлэхэд анхаарах тухайлбал Монгол улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, Литва улсын бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахад хаирлцан чухал транзит үүрэгтэй байж болохыг онцлов. Түүнчлэн тодорхой хэмжээгээр тасраад байгаа хоёр яам хоорондын уулзалтыг ойрын үед зохион байгуулах хэрэгтэй талаар санал солилцов. Монгол улсын байнга төвийг сахих статустын талаарх НҮБ-ын тогтоолын төсөл, энэ оны 10 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд манай орныг дэмжиж өгөхийг хүсэв.

Литва улсын сайд Монгол улсыг Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд дэмжихээ нотлон хэлээд Хүнийг бүх төрлөөр ялган гадуурхахыг эсрэг конвенц(CEDAW)-ийн хороонд нэр дэвшигчийг дэмжиж өгөхийг манай талаас хүсэв.

Хоёр талын уулзалтад Монголын талаас Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Энхцэцэг, Литва улсын талаас  Литва улсаас НҮБ-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Нида Жакубонэ, Гадаад хэргийн яамны улс төрийн асуудал эрхэлсэн захирал Роландас Качинскас нар байлцав.