Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСАЙД Л.ПҮРЭВСҮРЭН КУБЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

САЙД Л.ПҮРЭВСҮРЭН КУБЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

http://www.mfa.gov.mn/images/Ariunaa/Arav/cuba%20said.jpg

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла-тай 10 дугаар сарын 1-ний өдөр уулзав.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар эртний уламжлалт сайн харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо хуваалцахын зэрэгцээ АНУ-Кубын харилцаа сэргэж байгаа үйл явцын талаар мэдээлэл  солилцов.

Кубын хувьд шинэ эрин үе нээгдэж байгаа энэ үед газар зүйн алслалаас үл хамааран Куб-Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн чухлыг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, боломжуудыг эрэлхийлэхээр тогтов.