mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДӨРӨВ.ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

ДӨРӨВ.ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

22.Орчин үеийн шинжлэх ухаан-технологийн үндэсний чадавхийг сайжруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад дөхөм үзүүлэх нь шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн.
23.Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

23.1.эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулах, дэвшилтэт арга технологийг сонгон нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

23.2.эдийн засаг, нийгмийн салбарт инновац нэвтрүүлэх, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус тус дэмжлэг үзүүлэх;

23.3.мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, шинжлэх ухаан-технологийн үндэсний мэдээллийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

23.4.эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээр туршилт, сорилт явуулах бааз суурийг бэхжүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэхэд гадаадын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх;

23.5.олон улсад Монгол судлал өргөжин хөгжихийг дэмжиж, гадаадад  Монгол судлалын төв байгуулахад туслалцаа үзүүлэх;

23.6.шинжлэх ухаан-технологи, оюуны өмчийн салбарт хоёр талын болон олон талын үндсэн дээр хамтын ажиллагаа хөгжүүлэх.