Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭНЭТХЭГ ХОЛ Ч, СЭТГЭЛД ОЙРХОН

ЭНЭТХЭГ ХОЛ Ч, СЭТГЭЛД ОЙРХОН

/News.mn сайт, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, онцлох нийтлэл/

Монгол улсаас БНЭУ суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд

Нэг. Энэтхэгийн салбар тивд, түүний доторИнд мөрний хөндийд манай эриний  өмнөх (МЭӨ) 2500 оноос  даруй нэг мянга гаруй жилийн туршид хүчирхэг соёл иргэншил  байсныг Мохенжодаро, Харраппи хотууд болон бусад олон газрын археологийн олдворууд  илтгэн харуулдаг.

Хөгжлийнхөө оргилүед буюу МЭӨ 2000-аад онд Египет болон Месопотамаас ч хавьгүйтомгазар нутгийг хамарч асан Инд мөрний соёл иргэншил Арьячуудын халдлагадайралтад өртөж мөхсөн боловч дорно зүгт хүрээгээ тэлжөдгөө цагийн Энэтхэгийн арвин түүх,  баялаг соёлын  үндсийг тавьжээ.

Нөгөөтэйгүүр, Монголын тал нутагт бурханы шашин түгэн дэлгэрсэн цагаас инагш монголчууд Энэтхэг орныг сайн  мэддэг байсан бөгөөд Монголын Нууц Товчооны 261-264 дүгээр бүлэгт Энэтхэгийг Хинду (Хиндустан), Инд мөрнийг Синду  буюу Шинэ мөрөн хэмээн дурдсан  байдаг.

Инд мөрний хөндийд тухайн үед нийгмийн ямар тогтолцоо оршин тогтож байсныг хэлэхэд амаргүй боловч түүнээс хойшхихинду, их моголын  хаант улсуудадкастын систем зонхилж ирсэн.Дотроо олон хуваагддаг ч  санваартан,  дайчин, худалдаачин, барлаг хэмээх үндсэндөрвөн бүлгээс бүрддэг, үе уламжлагдахын зэрэгцээ тодорхой ажил мэргэжил, зан  үйл, ёс заншлын хүрээнд  хүчтэй хадгалагддагэнэхүү тогтолцоо түүхийн урт удаан хугацаанд  асар уудам  газар орон,олон хүн,  их өмч хөрөнгийг засаглах үндэс болсоор ирсэн ажгуу.

Өнөөгийн Энэтхэгийн нутагт МЭӨ 325 онд үүсч олон зууны туршид оршин тогтносон Маурын хаант улсад30 насандаа анхны төрт улсыг эмхлэн байгуулсан Ашок хаанолон удаагийн дайн тулалдаандялгуусан  алдраа мандуулсан ч бусдад гай зовлон учруулсандаа харуусан, энх амгалан, нигүүсэл, нинжин сэтгэлийгдээдлэгч номч нэгэн болон өөрчлөгдөж,  Баньяан буюу Бодь модыг тарьж,олон ч газарт ургуулсан болой. Тасралтгүй үргэлжлэх цаг хугацаа, амьдралыгилэрхийлдэг хаан Ашокийн хүрд БНЭУ-ын төрийн далбаанд  хөгжил дэвшлийг билэгддэг.

БНЭУ-ын Ерөнхий сайд Н. Моди 2015 оны 6 дугаар сард Монгол улсад албан ёсны айлчлалаар морилон ирэхдээ Гандантэгчилэн хийдэд Бодь модны суулгацыг бэлэглэсэн нь эртний түүхэн уламжлалыг дээдлэн, монголын ард түмнийг хүндэтгэсэн дотно сэтгэлийг нь илэрхийлсэн бөлгөө.

МЭӨ 503 онд буюу 2500 шахам жилийн тэртээ Магадхын хаант улсад мэндэлсэн  Гаутам Сидхарта хэмээх агь хангалуун тансаг амьдралыг огоорч, мөнөөх Бодь модны дор 108 хоног даяанчлахдаа хүмүүний хорвоод төрж өсөх, өтөлж үгүй болох зовлонт тавиланг бясалганзовлон, зовлонгийн үндэс, зовлонгийн үндсийг арилгах хийгээд аз жаргалын мөн чанарыг ухаарч таньсны учир Бурханы хутгийг олж гэгээрсэн авай. Ялдамд дурдахад самгарьд  хэлнээ Будда Гаяа буюу Бурханы хутгийг олсон хэмээх утга төгс нэр бүхий энэхүү нутагт Монголын Бурханы шашинтны төв  монгол сүмээ цогцлоон  сүндэрлүүлсэн нь мөдхөн манай эргэлчин мөргөлчдийн бууж мордох их хөлийн газар болох буй заа.

Хоёр. Хүмүүний амьдрал, харуусалхяслаас бүрдэх агаад хамаг зовлонгийн үндэс нь гагцхүү хувийг хичээх аминчхан үзэлд оршино. Хүслийг тэвчвээс зовлонгоос чөлөөлөгдөнө. Чингэхийн тулд  зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрал, зөв зүтгэл, зөв сэтгэл, зөв бясалгалыг дээдлэх нь чухал хэмээн  номлодогБуддагийн сургааль бол энэтхэгчүүдийн оюун бодлыг төлөвшүүлдэг агаад тус улсын  улс төрийн бодлогодч нөлөө бүхий гүн ухаан билээ.

Арваннаймдугаар зуундэхэлж 200 гаруй жил үргэлжилсэн Британийн колоничлолын эсрэгхүчирхийллээс ангид тэмцлийг Үндэстний удирдагч Махатма Ганди,пандид Ж.Неру, нэтажи Субаш Чандра Бос, Баба Сахеб Амбедкар, Сардар В.Патил, Мулана А.Азад, Сарожни Найду зэрэг олон шашин, үндэстэн ястны төлөөлөгчид  түүчээлэн манлайлсан.

Энэтхэгийн ард түмэнийнхүү Британийн колоничлолыг 1947 оны наймдугаар сарын 15-нд халж, үндэсний тусгаар тогтнолоо олоодбүх хүн ижил тэгш, тиймийн учир кастын системд хуваагдах учиргүй хэмээн тунхагласан.Шинэ Энэтхэг улс олон зовлонгийн үндэс нь ядуу зүдүү байдал гэж үзээд улс төрийн тусгаар тогтнолыг эдийн засгийн биеэ даасан байдлаар бэхжүүлж, хүн амынхаа аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн ардчилал, эрх тэгш байдлыг чухалчланшүтэх бишрэх эрх, жендерийн тэгш байдлыг баталгаажуулахыг зорьсон.

Шинэ тулгар Энэтхэг улсын төрийн далбаа Дели хотын түүхт Улаан хэрмийн оройд 1947 оны наймдугаар сарын 16-ны өглөөний нарнаар мандсанаарБүгд Найрамдах Энэтхэг Улсыг зохион байгуулах Түр хуралдардчилсан зарчмаар сонгогдсон 308 төлөөлөгч хоёр жил,  11 сар, 18 хоногийн турш  хуралдаж 168 удаа олон нийтийн оролцоотой тус улсын Үндсэн хуулийгхэлэлцэн 1950 оны нэгдүгээр сард баталсан билээ.

Өлсгөлөн, ядуурал, өвчин, ган гачиг, колоничлолд автаад байсан энэ улс төрийн болон хувийн хэвшлийг хослон хөгжүүлснээр хүнсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж, 1900-1947 онд жилднэг хувь өсдөг байсан эдийн засаг нь эхний үед  жилд гурван хувь, сүүлийн жилүүдэд байнга 6-8 хувь өсөн нэмэгдэж байна. Өлсгөлөн, халдварт саа өвчин, ядуурлыг арилгасан тус улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг ардчиллын шалгуур хэмээн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүргэхийг чухалчилж байна.Энэтхэг улсад жилд 51 мянган дунд сургууль шинээр нээгдэж, 120 сая сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг  бөгөөд   холбоо мэдээллийн технологи, аж үйлдвэрийн хөгжлөөр бүс нутагтаа тэргүүлж байна.

Гурав.Бурханы шашинтнуудын урд болон хойд хязгаарт оршдог монгол, энэтхэгийн ард түмнүүдийн түүх, соёл, оюун санааны эртний хэлхээ холбоо ньхоёр  улсын хооронд  1955 оны арванхоёрдугаар сард албан ёсны дипломат харилцаа тогтсоноор төр, засгийн түвшинд өргөжин хөгжөөднэгэн жарныг үдэж байна.

Монголчууд Энэтхэг орныг бурхан Будда тодорсон ариун дагшин нутаг гэж хүндэтгэхээс гадна эрдэм мэдлэгийн уурхай хэмээн үздэг. Эрт цагийн аялагчид Наландагийн Их сургуульд монголчууд суралцаж байсан тухай өгүүлдэг.Оюун санааны энэхүү хэлхээ холбоо нь бидний ойртон нөхөрлөх хамтран ажиллах үндэс болдог бөгөөд эртний түүхт энэхүү их сургуульд монголын оюутан залуусыг хүлээн авч суралцуулахад бэлэн гэдгийг энэтхэгийн тал илэрхийлсэн.

Хоёр тал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчмуудаа  тодорхойлсон Монгол, Энэтхэгийн Хамтарсан Тунхаглалыг 1973 онд гаргаснаас хойш удаа дараа шинэчлэн баяжуулсан  бөгөөд 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ,2008 онд Иж бүрэн  түншлэл, 2015 онд Стратегийн түншлэлийн хэмжээнд боломжтой бүхий л салбарт хамтран ажиллахаар тогтсон.  Өдгөө хоёр улсын хооронд  50 гаруй гэрээ, хэлэлцээр  амжилттай хэрэгжиж байна.

Хоёр улс дээд, өндөр хэмжээнд төлөөлөгчдөө харилцан айлчлуулж ирсэний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд БНЭУ-д, Энэтхэг Улсын Ерөнхийлөгч 2011 онд,Ерөнхий сайд 2015 онд Монгол Улсад найрсагаар айлчилсан нь энэхүү итгэмжилсэн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг.

Монгол Улсад  онд  улс төрийн ардчилал,  зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг 1990-ээд эхлэхэд Энэтхэг улс тууштай дэмжсэн бөгөөд анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг бэлтгэхэд Азийн улсуудын хууль тогтоох байгууллагуудын нэгэн адил Энэтхэгийн парламент ч  өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.

Өдгөө  манай оронд Энэтхэгийн  цөөнгүй тооны аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж  нэлээд хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд газар нутгийн хол байдал нь худалдаа хийхэд хүндрэл учруулдаг ч манай тал эм, эмийн  бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, бөс бараа зэргийг  Энэтхэгээс импортоор авч жонш, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Энэтхэг Улс манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коскжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур худалдан  авахыг сонирхдог. Сүүлийн  үед  хоёр орны хооронд аялал жуулчлал  эрс нэмэгдэж байна.

Монгол, Энэтхэг аль алин нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлдэг учраас энэ салбарт хамтарч ажиллах өргөн боломж байгаа юм. Дархан-Уул аймагт Монгол, Энэтхэгийн “Найрамдал” аж ахуй 1997 онд байгуулагдаж Энэтхэгийн Засгийн газар хүйтэнд тэсвэртэй 1000 кг улаан буудай, 200 кг төмсний үрийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр нийлүүлсэн.  Усалгаагүй нөхцөлд  арвин ургац өгдөг Раж-3077 сортын Энэтхэг улаан буудайн үр манай орны тал хээрийн бүсийн нөхцөлд сайн ургаж, өндөр ашиг шим өгөх боломжтойг мэргэжлийн байгууллага, хүмүүс  цохон тэмдэглэдэг.

Энэтхэг улсын Засгийн газар манай улсын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, жижиг дунд үйлдвэрийг хөхиүлэн дэмжих зорилгоортехник эдийн засгийн хамтын ажиллагааны  хүрээнд 1987 оноос эхлэн төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг мааньхүлээн авч урт, богино хугацааны сургалтад хамруулсны дээр 2003 оноос эхлэн их дээд сургуулиуддаа олон арван оюутныг сургаж мэргэжил боловсрол эзэмшүүлсэн. Энэтхэгийн их дээд сургуулиудадзасгийн газрын тэтгэлгээс гадна хувийн хэвшлийн  байгууллагуудын дэмжлэгээрсуралцах боломж монгол залуусын өмнө нээгдэж байна.

Улаанбаатар хотнооР.Гандийн нэрэмжит мэргэжлийн сургалтын төв, А.Б.Важпайн нэрэмжит Холбоо, мэдээллийн технологийн сургууль, Монгол, Энэтхэгийн хамтарсан дунд байгуулагдснаар манай хүүхэд, залууст дээд,дунд боловсрол, нарийн мэргэжил, мэдлэг  дадлага олгож байна. МУИС-ын дэргэд самгарьд хэлний тэнхим байгуулах, Улсын төв номын санд хадгалагддаг эртний  ном судрыг   цахим хэлбэрт оруулах, Хэнтий аймгийн Дадал суманд нарны эрчим хүчний  бага оврын станцийг ашиглалтад оруулах ажлууд БНЭУ-ын буцалтгүй тусламжаар хийгдсэн бөгөөдХолбоо, мэдээллийн технологийн сургуулийг өргөтгөн шинэчилж, Хавдар судлалын үндэсний Төвд  нэг сая ам долларын өртөгтэй туяа эмчилгээний “Бахбатрон”төхөөрөмжийгбэлэглээд байна.Өгье гэвэл ганцаасаагэдэгчлэн өөрсдөөсөө илүүчлэн байж өгсөн эдгээр тэтгэлэг, тусламжийг хүн ардынхаа боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үр дүнтэйашиглах эсэх нь манай холбогдох байгууллагууд хэр идэвх санаачилгатай, түргэн шуурхай ажиллахаас шалтгаалж байна.

Иргэд, олон нийтийн үүсгэл санаачилгаар Монгол, Энэтхэгийн соёлын нийгэмлэг 1959 онд байгуулагдсан нь  1986 онд Өмнөд Азийн орнуудтай харилцах Монголын нийгэмлэг, 1990 онд Монгол, Энэтхэгийн нийгэмлэг болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Энэтхэгийн соёлын төв 1992 онд, Энэтхэг судлалын төв 2007 онд Улаанбаатар хотноо нээгдсэн нь энэтхэгийн соёл, урлагийг сурталчлан, хүүхэд залуучуудад  хинди хэл сургах үйл ажиллагаа явуулж байна.Хинди хэл, энэтхэгийн урлаг, соёлыг судлах хүсэлтэй залуус сурсан  мэдсэнээ гүнзгийрүүлэхэд ньЭнэтхэгийн соёлын төв  бүх талаар  дэмжиж туслахад ямагт бэлэн байдаг билээ.

Энэтхэгт 1967 онд Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан нь  10 гаруй хотод 17 салбартай болж 1997 онд шинэчлэн зохион байгуулагдаад байгаа  юм.

Энхийг эрхэмлэн, аливаа  цэргийн эвсэл, холбоонд нэгдэхээс зайлсхийдэгЭнэтхэг улсЭвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Исламын шашинтай улсуудын Бага хурал, Брикс, НҮБ болон Дэлхийн Худалдааны байгууллага, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын бага хурлын хүрээндидэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улсыг дэмжиж байгаа билээ.

Эртний түүх, орчин цагийн ололт амжилтаараа Азитивд төдийгүй, дэлхийд гайхагддаг БНЭУ бол  манай улсын  хувьд нутаг хол боловч сэтгэл ойр,эртний анд юм. Дотно андынхаа  үндэсний баярыг тохиолдуулан хөгжин цэцэглэх үйлсэд нь  амжилтыг  ерөөе.