Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-аас “Цахим өртөө” ТББ, Британи дахь Монголчуудын холбоотой хамтран “Монгол орны хөгжилд” 11 дэх удаагийн уулзалтыг “Гадаад улс дахь бизнес эрхлэлтийн орчин” сэдвээр 6 дугаар сарын 6-ны өдөр Лондон хотноо амжилттай  зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга нээж, тус чуулга уулзалтын онцлог, ач холбогдлын талаар үг хэлэв. Энэ удаагийн уулзалтын гол онцлог нь гадаад улсад амьдардаг монголчуудын эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааг дэмжих, өөр хоорондоо харилцаа тогтоох, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох, улмаар гадаадад бизнес эрхлэгч монгол иргэдийн сүлжээ байгуулах зорилт агуулсан болохыг тэмдэглэж, ЭСЯ-ны зүгээс монгол иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тус чуулга уулзалтад оролцогсдод Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  мэндчилгээ дэвшүүлснийг түүнд оролцогсдод танилцуулав. Тус чуулганд 100 орчим иргэд оролцож эрхэлж буй бизнесийн талаарх 18 илтгэлийг хэлэлцүүлсэн нь оролцогчдын сонирхлыг татаж, цаашид эрхэлж буй бизнесийн чиглэлээр иргэд хамтарч ажиллахаар тогтсон энэхүү чуулга уулзалтын гол үр дүн болов.