Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ ИРГЭДЭД ХАЛДСАН ЭТГЭЭТҮҮДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

МОНГОЛ ИРГЭДЭД ХАЛДСАН ЭТГЭЭТҮҮДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-т 2015.09.14-ны шөнө 22 цагийн орчимд Монгол улсын иргэн Б.А болон С.А нарыг цагаан өнгийн Тоёото харриер маркийн машинтай, өнгөлөн далдлалтын ногоон эрээн хувцастай хүмүүс зогсоож, бичиг баримт шалгаад, машинаас гарган, багажийг нь онгойлгуулж, дотроос нь цүнх, гар утас бусад эд зүйлийг аваад, манай иргэдийг зодож, дээрэмдсэн бөгөөд иргэн Б.А-г резин сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа гарх авч, эмнэлэгт очин толгойдоо хоёр оёо тавиулсан байна. Эмнэлгийн зүгээс биеийн бусад хэсэгт боолт хийн, амь насанд аюулгүй гээд явуулсан мэдээлэл өгчээ. Одоо манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа юм. 2015.09.15-ны өглөө 9 цаг 15 минутад Буриадын ДЯЯ-наас өгсөн мэдээллээр эрэн сурвалжлага зарлан, хаалт тавиад хайж байна, одоогоор олдоогүй байна гэжээ.