Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ, ЯПОНЫ ХАРИЛЦААНД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЯПОН ИРГЭДИЙГ ШАГНАВ

МОНГОЛ, ЯПОНЫ ХАРИЛЦААНД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЯПОН ИРГЭДИЙГ ШАГНАВ

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын зарим иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон, медалиар  шагнасныг гардуулах ёслол Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ онд Япон улсын 6 иргэн “Алтан гадас”  одонгоор, 8 иргэн “Найрамдал” медалиар тус тус шагнагдсан байна. Үүнд:

-Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Ё.Кобаяши,

-Нийгата дахь Монгол улсын Өргөмжит консул Т.Накаяма,

-“Ноноханагакүэн” олон нийтийн тусгай асрамжийн байгууллагын Нэгдсэн байгууламжийн тэргүүн К.Шинто,

-“Олон улсын соёлын  нөхөрлөлийн  ICCLA нийгэмлэг”/ Intercultural Community life association/ -ийн  тэргүүн Ё.Нагато,

-Монголын хүүхдүүдийн төлөөх сайн дурын “Хайрын хишиг” /IVNMC/  нийгэмлэгийн тэргүүн   К.Эгүчи,

-“Ничинокэн Канто” сургалтын байгууллагын захирал И.Кожима

нарын 6 иргэнийг “Алтан гадас” одонгоор,

-Япон, Монголын Эдийн засгийн хорооны нарийн бичгийн дарга Т.Сато,

-Токио хотын их сургуулийн зочин профессор Я.Фүжита,

-“Үндэсний технологийн коллежиудын хүрээлэн”-гийн зочин профессор Ю.Наканиши,

-Японы “Сакурагийн нийгэмлэг”-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Р.Накано,

-“Шибасаки” компанийн захирал Т.Шибасаки,

-“Санко Сэйки” группын захирал Н.Шимизү,

-Аж үйлдвэрлэлийн шинжлэх ухаан,технологийн үндэсний хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ажилтан С.Мурао,

-Морин хуурч Н.Абэ нарын 8 иргэнийг “Найрамдал” медалиар тус тус шагнасан байна.

Элчин сайд С.Хүрэлбаатар шагнал авсан иргэдэд баяр хүргэж Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд цаашид улам идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв.