Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Н.ТУЛГА МОНГОЛ УЛС БАЙНГЫН ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА МОНГОЛ УЛС БАЙНГЫН ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Исланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Исланд Улсын Гадаад харилцааны яамны Олон улс болон аюулгүй байдлын ерөнхий газрын Ерөнхий захирал Ж.Вальтиссонтой Рейкьявик хотноо уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Н.Тулга Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулж манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж “Монгол Улс байнга төвийг сахих тухай” тогтоолын төсөл, санамж бичгийг гардуулан Бүгд Найрамдах Исланд Улсаас түүнийг дэмжиж, боломжтой бол хамтран зохиогчоор орохыг хүсэлт болгов.

Түүнчлэн Элчин сайд Н.Тулга удахгүй болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгааг тэмдэглэж Исландын талаас манай улсыг дэмжихийг хүсэв.