Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т. ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХАВ

ЭЛЧИН САЙД Т. ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХАВ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажилдаа албан ёсоор орсонтой холбогдуулан Тайландын Хууль тогтоох Үндэсний Ассамблейн дарга, профессор Порнпетч Вичитчолчай–д 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Монгол, Тайландын найрсаг харилцаа, түүний дотор парламентын хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаад хоёр талаас хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төлөөлөгчид харилцан айлчлуулахын төлөө байгааг илэрхийлэв.

Үндэсний Хууль тогтоох Ассамблейн дарга  Порнпетч Вичитчолчай Монгол Улсаас Тайландын Вант Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад Хууль Тогтоох Үндэсний Ассамблейн өмнөөс баяр хүргээд Монгол Улсын Их Хуралтай тогтоосон уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, төлөөлөгчид солилцож, бие биенийхээ туршлагаас харилцан суралцаж, хамтран ажиллахад баяртай байх болно гэв.

150925-4-2

Уулзалтад Хууль тогтоох Үндэсний Ассамблейн Гадаад харилцааны Байнгын хорооны дарга хатагтай Билайван Сампатисири, Тайланд-Монголын найрамдлын бүлгийн дарга Косол Петчсуван, Сенатын танхимын гишүүн, Хүний эрх, эрх чөлөө, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хорооны дарга Сомчай Свангкарн,  ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон албаны бусад хүмүүс байлцав.