Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН ЯАМ “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ТАЙ БОЛЛОО

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ТАЙ БОЛЛОО

Гадаад хэргийн яам сар бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагийн 14 цагт “Хэвлэл мэдээллийн цаг” зохион байгуулахаар болов.  Анхны хуралдаанаа өнөөдөр нээж, уг хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон ахлах албан тушаалтнууд  оролцов.  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярианыхаа эхэнд Гадаад хэргийн яам сэтгүүлчдээр дамжуулж олон нийтэд өөрсдийн бодлого, үйл ажиллагааны талаарх бодит мэдээллийг өгч байхаар болсныг дуулгав.  Гадаад хэргийн сайд ойрын өдрүүдэд болж өнгөрсөн айлчлал,  арга хэмжээ болон цаашид зохион байгуулагдах айлчлалуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.