Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГАА ШАЛГАРУУЛНА

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГАА ШАЛГАРУУЛНА

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын Яам, Швейцарь дахь Монголчуудын “GM-STAR” спорт клуб, Швейцарь-Монголын нийгэмлэг хамтран “EURO 2015” анхдугаар тэмцээнийг 2015 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Швейцарийн Нион хотноо зохион байгуулах гэж байна.

Европын орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөл бөмбөгийн спортоор дамжуулан эх орноо гадаадад сурталчлан таниулах зорилго бүхий энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “GM-STAR” спорт клуб ажиллаж байгаа бөгөөд тэмцээн Нион хот дахь Европын Хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн тоглогчдын талбайд болно.

Тэмцээнд Швейцари, Их Британи, Герман, Франц, Австри Улсаас нийт 10 баг оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгач, тэгш тоглогчдыг шалгаруулна.

Их Британи болон Америк дахь монголчууд бүсийн аваргаа шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг энэ оны 5, 6 дугаар сард амжилттай зохион байгуулсан билээ.

“EURO 2015” тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/Хөлбөмбөг “EURO 2015″/ хаягаар авах боломжтой.