Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “LONDON CUP-2015” ТЭМЦЭЭН БОЛОВ

БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “LONDON CUP-2015” ТЭМЦЭЭН БОЛОВ

Их Британи Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд анх удаа Монгол Улсын Гадаад хэргийн сайдын нэрэмжит “London Cup” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Тэмцээнд Английн Лондон, Манчестер, Ноттинхам зэрэг хотоос ирсэн нийт 8 багийн 80 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж, “Андууд” баг хүрэл медаль, “Монгол паб” баг мөнгөн медалийг тус тус хүртэж, “А Теам” баг Монгол Улсын Гадаад  хэргийн сайдын нэрэмжит шилжин явах цом, алтан медалийн эзнээр шалгарлаа.

“Шилдэг тамирчин”-ы шагналыг Манчестер хотын Д.Билгүүн, “Шилдэг залуу тамирчин” шагналыг Е.Төрбат нар хүртэв.

Тэмцээний аварга, шилдэг тамирчин болон шилдэг залуу тамирчны цомыг Гадаад хэргийн яамнаас захиалан хүргүүлж, алт, мөнгө, хүрэл медалийг Монголын Хөлбөмбөгийн холбооноос олгов.

Их Британид ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн нөхөрсөг харилцааг сэргээх, өргөжүүлэх, монгол хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортод дур сонирхолтой болгох ач холбогдолтой энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.