Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ХУЛГАЙЛСАН БОЛОН ХУУЛЬ БУСААР ЭКСПОРТОЛСОН СОЁЛЫН ЭД ЗҮЙЛСИЙН ТУХАЙ 1995 ОНЫ ЮНИДРУА-ГИЙН КОНВЕНЦИД МОНГОЛ УЛС НЭГДЭХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” БОЛЛОО

“ХУЛГАЙЛСАН БОЛОН ХУУЛЬ БУСААР ЭКСПОРТОЛСОН СОЁЛЫН ЭД ЗҮЙЛСИЙН ТУХАЙ 1995 ОНЫ ЮНИДРУА-ГИЙН КОНВЕНЦИД МОНГОЛ УЛС НЭГДЭХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2011 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, ЮНЕСКО/Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ГХЯ, БСШУЯ, ХЗЯ хамтран, Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэнгийн (ЮНИДРУА) Хулгайлсан болон Хууль бусаар Экспортолсон соёлын эд зүйлсийн тухай 1995 оны ЮНИДРУА-гийн Конвенцид Монгол улс нэгдэх боломжийг судлах дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийг 2015 оны 6 дугаар сарын 26-нд зохион байгууллаа.

Уг уулзалтад ЮНИДРУА-гийн хуулийн ахлах мэргэжилтэн, итгэмжит төлөөлөгч, хатагтай Марина Шнайдер болон БСШУЯ, ХЗЯ, Гаалийн Ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Соёлын өвийн төв болон музейн төлөөлөлүүд оролцлоо.

Уулзалт хэлэлцүүлгээр Монгол улс дахь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, ЮНИДРУА-гийн Конвенцийн талаар болон конвенцид нэгдэн орсоны хууль эрх зүйн үр дагавар, ач холбогдол зэргийг хэлэлцсэн нь холбогдох арга хэмжээ авах, шийдвэр гаргах, улмаар бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

unidrua1

unidrua2

unidrua3

unidrua4

unidrua5