Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажигчлагч орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэв.

ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн ойрын 10 жилийн чиг хандлагыг тодорхойлох “2025 он хүртэлх хөгжлийн стратеги” хэмээх баримт бичгийг гаргаж буй нь Уфагийн дээд түвшний уулзалтын гол үр дүн болж байгаа юм.

Монгол Улс 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улс тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц, бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцож ирсэн.

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, хөрөнгө оруулалт, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлов.