ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Чингэхдээ талууд энэ онд хэрэгжүүлэхээр тохироод байгаа өндөр, дээд түвшний харилцан айлчлал болон эдийн засгийн хамтын ажиллгаагаа өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв