Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГХЯ-НЫ ТНБД Д.ГАНХУЯГ АРДЧИЛАЛ, СОНГУУЛИЙН ТУСЛАЛЦААНЫ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕНБД-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-НЫ ТНБД Д.ГАНХУЯГ АРДЧИЛАЛ, СОНГУУЛИЙН ТУСЛАЛЦААНЫ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕНБД-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг манай улсад айлчилж байгаа Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга И.Летермийг хүлээн авч уулзав.

Тэрээр Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгууль анх явагдсан болон анхны ардчилсан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байгуулагдсны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд ЕНБД И.Летермид талархал илэрхийлж, Ардчиллыг хөхиүлэн дэмжих, Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй тууштай хамтран ажиллах, туршлага солилцоход бэлэн байгаагаа нотлов.

Ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын үйл ажиллагааг ЕНБД И.Летерм сайшааж, хуримтлуулсан туршлага, ололт амжилтаа Мьянмар, Киргиз зэрэг ардчиллыг шинэ тутам хөгжүүлж буй улстай  хуваалцан, идэвхтэй ажиллаж байгаад баяр хүргэв.

Монгол Улс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг 2015-2016 онд даргалахтай холбогдуулан хамтран ажиллах чиглэлээр тэд мөн санал солилцлоо.