Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН НҮБ-ЫН ЕНБД-ЫН ОРЛОГЧ Ж.ФЕЛТМАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН НҮБ-ЫН ЕНБД-ЫН ОРЛОГЧ Ж.ФЕЛТМАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн манай улсад ажиллаж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Фелтман-ыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа төдийгүй олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс олон улсын төдийгүй бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд бодит хувь нэмэр оруулж байгааг Ж.Фелтман онцолж, хөгжлийн төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг НҮБ тууштай дэмжиж ажиллахаа нотлов. Түүнчлэн хоёр тал Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж. Фелтман Монгол Улсын Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд НҮБ-ыг төлөөлөн оролцож буй бөгөөд тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний ойн арга хэмжээнд илгээсэн видео мэндчилгээг уламжилсан болно.