Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСНЫ 25 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛ УЛС, ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСНЫ 25 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улс, Энх тайвны корпусын хооронд Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 25 жилийн ойн хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпер Кэмпбэл, Энх тайвны корпусын орон хариуцсан захирал Дарлин Грант нар оролцов.

Тус ой нь Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн түүхэн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкер болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц. Гомбосүрэн нар хоёр улсын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд 1990 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурж байсан түүхтэй.

Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 24 жилийн хугацаанд нийт 1149 сайн дурын ажилтнууд Монгол Улсын нийт 21 аймгийн ихэнх сумдуудад ажиллаж, манай орны нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.