АСЕАН-ы бүсийн чуулга (АРФ)-ны Сайд нарын 22 дугаар уулзалтад оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо 8 дугаар сарын 6-ны өдөр шинээр нээгдсэн Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтэд оролцож, Малайз Улсад суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав.