Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ВЬЕТНАМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ВЬЕТНАМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Вьетнамын ГХЯ-ны Зүүн хойд Азийн газрын дарга Фам Сау Маи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн уламжлалт түнш Вьетнам Улстай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг онцлон Монгол Улсаас Вьетнам Улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулах талаар  анхаарал тавихыг хүслээ.