Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН АСУУДЛААР СЕМИНАР БОЛНО

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН АСУУДЛААР СЕМИНАР БОЛНО

Монгол Улсын Засгийн газар, Филиппин Улсын Засгийн газартай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд “Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг сурталчилах нь” сэдвээр АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын орнуудын хүрээнд шинжээчдийн түвшний семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн АРФ-ийн гишүүн орнуудын шинжээчид чуулж, харилцан туршлага судална.