mersin escort mersin escort bayan escort mersin
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМУ ДАХЬ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ, НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ БИАТА ТРАНКМАН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

МУ ДАХЬ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ, НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ БИАТА ТРАНКМАН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман Итгэмжлэх захидлаа өргөн барив.

Итгэмжлэх захидлыг гардуулах ёслолын дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзан, Монгол Улс – НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг эхнээс нь  тууштай дэмжиж, дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. НҮБ-аас “2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх тусламжийн хүрээ баримт бичиг”-ийг боловсруулахад Засгийн газрын зүгээс нягт хамтран ажиллахаа нотлоод, 2015 оноос хойшхи Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарахаа мэдэгдсэн байна.