Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДэд сайд Н.Оюундарь НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын 59 дүгээр чуулганд оролцож байна

Дэд сайд Н.Оюундарь НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын 59 дүгээр чуулганд оролцож байна

oyundari 2Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь “Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, жендэрийн чадавхжуулалтын хөрөнгө оруулалт”-ын асуудлаарх Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийн асуудал, жендэрийн мэдрэмжтэй төсвийн асуудлаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хэрэгжилтийн 20 жилийн явцад эмэгтэйчүүд болон нийгмийн бусад эмзэг бүлэгт чиглэсэн нийгэм-эдийн засгийн чиглэлийн олон төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч санхүүжилтын дутагдлаас болж зарим бодлого, хөтөлбөр хүссэн үр дүнд хүрч чадахгүй байгаа юм. Иймээс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь бидний цаашдын зорилго болоод байгааг онцлон тэмдэглэсэн байна.

            Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь НҮБ-ын Энхийн сахиулах ажиллагааны газрын орлогч дарга Эдмон Муле болон НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн албаны орлогч захирал Хайди Шродерус Фокс нартай уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний ЭСА дахь оролцооны тухай мэдээлж, цэргийн дээд офицер үүрэг гүйцэтгэх хэмжээнд хүрч, өнгөрсөн жил Өмнөд Судан дахь штабын офицеруудын тоог нэмэгдүүлж, улмаар ахлагч нар бие даан үүрэг гүйцэтгэх боломжтой болсон, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын ЭСА-нд оролцуулж эхлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа. Мөн манай улсын санаачлагаар Улаанбаатар хотод байгуулагдаад байгаа Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжих, НҮБ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.