Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2014.12.08 – 12.12

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2014.12.08 – 12.12

МОНГОЛ УЛС, ХӨРШ ОРНУУД

Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамдын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ОРНУУД

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болов.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Монгол-Германы Чуулган нь Конрад-Аденуэрын сангийн дэмжлэгтэйгээр “Монгол-Германы харилцааны 40 жил. Залуучууд, Боловсрол, Эдийн засаг: Ирээдүйн чиг хандлага”  сэдэвт бага хурлыг зохион байгуулав.

Швейцарийн Холбооны Улсын Базель хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр уулзалтад Дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцов.

МОНГОЛ УЛС, АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУД

Монгол, Японы гадаад харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлаархи “Politico-Military Meeting/PM Meeting” зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо хийв.

МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД

Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газар, Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар ээлжит 5 дахь удаагийн хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулав.

БУСАД

Монгол Улсын виз олголт, харьяат, нотариат болон консулын үйл ажиллагааны зарим асуудлаар Дипломат төлөөлөгчийн газруудын консулын албан тушаалтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор онлайн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.