Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН САЙД ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛДОО ЗОХИОХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ САНААЧИЛГА ГАРГАВ

ГАДААД ХЭРГИЙН САЙД ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛДОО ЗОХИОХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ САНААЧИЛГА ГАРГАВ

sport-bigГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарыг хүлээн авч уулзан спортын салбарыг гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтаар хэрхэн дэмжиж, хамтран ажиллах талаар ярилцлаа.

2015 онд манай тамирчид олимпийн эрх авахын төлөө хилийн чанадад зохиогдох 145 тэмцээнд оролцож,  дотооддоо 14 олон улсын тэмцээн зохион байгуулна. Эдгээр тэмцээнд оролцох тамирчдын гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, олон улсын тэмцээний үеэр эх орноо сурталчлах санал санаачилгаа Гадаад хэргийн сайд танилцууллаа.

Монголын үндэсний олимпийн хороо, жүдо, чөлөөт бөх, бокс, хөл бөмбөг, буудлагын зэрэг спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар болон Олимпийн анхны аварга Н.Түвшинбаярыг хүлээн авч уулзан спортын элчээр дамжуулан гадаад сурталчилгаагаа өргөжүүлэх, Монголдоо зохион байгуулдаг олон улсын тэмцээнээ брэнд болгох, Хойд, Өмнөд Солонгос, Монголын “Жүдо-Энх тайван” тэмцээнийг 2015 онд Улаанбаатарт зохион байгуулах, 2017 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах эрхийг авах боломжийн талаар ярилцлаа.

Гадаад хэргийн сайд спортын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад уулзалтад оролцогчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, сайдын гаргасан үүсгэл санаачилгууд тэдний хүсэл зорилгод бүрэн нийцэж байгаа бөгөөд цаашид бүхий л хэлбэрээр дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.