Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД С.ЭНХБАТ БАХРЕЙНЫ ВАНД ИЖБ-ЭЭ БАРИВ

ЭЛЧИН САЙД С.ЭНХБАТ БАХРЕЙНЫ ВАНД ИЖБ-ЭЭ БАРИВ

enkhbat-said-2

Монгол Улсаас Бахрейны Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Бахрейны Вант Улсын Эрхэм дээд Ван Хамад Бин Иса Аль Халифа-д 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан Эрхэм дээд Ван Хамад Бин Иса Аль Халифа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

enkhbat-said1 Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бахрейны Вант Улсын Эрхэм дээд Ван Хамад Бин Иса Аль Халифа-д уламжилж, Монгол Улс, Бахрейны Вант Улсын найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Монгол Улсын гадаад бодлого, дотоод байдал, эдийн засгийн хөгжлийн талаар товч мэдээлж, Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр орны  хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх,  Бахрейны Вант Улстай эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл боловсрол болон бусад сонирхсон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв.

Элчин сайд С.Энхбат Бахрейны Вант Улсын Эрхэм дээд Ван Хамад Бин Иса Аль Халифа-д ИЖБ-ээ барихын өмнө Бахрейны Гадаад хэргийн сайд Шейх Халид Бин Ахмед Бин Мохаммед Аль Халифа-тай уулзаж ИЖБ-гийнхээ  хувийг гардуулахдаа Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав.