Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Украин Улсаас Монгол Улсад суугаа /хавсран/ Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Юрий Костенко ГХЯ-ны 9 тоот өрөөнд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 17 цаг 30 минутаас хэвлэлийн бага хурал хийнэ.
Хэвлэлийн бага хурлын дараа Монгол Украины харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон хүндэтгэлийн хүлээн авалт ГХЯ-нд болно. Эдгээр арга хэмжээнүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.