Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГЯЯ-НЫ САЙД АГСАН М.ДҮГЭРСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛНО

ГЯЯ-НЫ САЙД АГСАН М.ДҮГЭРСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛНО

Гадаад явдлын яамны сайд агсан Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан дараах арга хэмжээнүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна. Үүнд:

1.    “Тэр үеийн дурсамж” сэдэвт уулзалт, ярилцлага 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

2.    “Орчин үеийн дипломат арга ажиллагааны онол, практикийн асуудалд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 2 дугаар сарын 15-ний 15.00 цагт МУИС-ын нэгдүгээр байрны Эрдмийн өргөө “Дугуй танхим”-д болно.