Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан туурвисан “Япон-Монгол их толь бичиг”-ийн нээлтийн ёслол 2012 оны 3 дугаар сарын 30-ны /Баасан гараг/ 18:30 цагт ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд болох тул хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг өргөнөөр оролцож, сурвалжлага хийхийг урьж байна.