Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХЭВЛЭЛИЙН ЗАР

ХЭВЛЭЛИЙН ЗАР

Япон Улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар 2012 онд “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурах ёслол 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн /Лхагва гараг/ 14:30 цагт ГХЯ-ны “Мутрын түшээ танхим”-д болох тул хэвлэл, мэдээллийн байгууллагаас өргөнөөр сурвалжилна уу.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Япон Улсын “Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага” /JICA/-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Т.Исогай  нар баримт бичигт гарын үсэг зурна.