Монгол, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээний анхдугаар уулзалтын нээлтийн үйл ажиллагаа 2012 оны 6 дугаар сарын 4-ний 10.00 цагт ГХЯ-нд болно.
ГХЯ-ны сайд Г.Занданшатар мөн өдрийн 11.00 цагт Японы төлөөлөгчдийг ахалж ирэх Японы ГХЯ-ны орлогч сайд С.Нишимияаг хүлээн авч уулзана. Нээлтийн үйл ажиллагааны дараа болон сайдын уулзалтын дараагаар оролцогч талууд хэвлэлийнхэнд ярилцлага өгөх боломжтой.