ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер болон тус байгууллагын шинжээчдийн баг 6 дугаар сарын 4-5-нд Монгол Улсад айлчилна.
Айлчлалын үеэр ЕНБД Л.Занниер Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай 6 дугаар сарын 4-ны 11.30 цагт ГХЯ-нд уулзана. Уулзалтын дараагаар ЕАБХАБ-ын төлөөлөгчид сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулна.
Эдгээр арга хэмжээг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.