Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14:30 цагаас “21 ДҮГЭЭР ЗУУН ДАХЬ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ХҮН БА БАЙГАЛИЙН ЗЭРЭГЦЭН ОРШИХУЙН ЭРЧ БҮХИЙ БҮС НУТГИЙН СОЁЛЫН СОЛИЛЦОО“ сэдэвт чуулга уулзалт болох тул хэвлэл мэдээллийн байгууллагаас өргөнөөр сурвалжилна уу.
Чуулга уулзалтыг Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг, Япон Улсын Ооита мужийн şişli escort Хүний нөөцийн сургалт, бүс нутгийн солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулна.
Чуулга уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, ГХЯ-ны Азийн газар, Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-ны ажилтнууд, Ооита-Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд, Ооита мужийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.