Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

БИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хувь хүний  биеийн байцаалтын мэдээлэл зөрж байгаа гадаадын иргэдэд өөрийн хүсэлтээр бүртгүүлэх тогтолцоог хэрэгжүүлж эхэлж байна.

Бүртгэлд хамрагдах иргэд
–    Хамгийн сүүлд гадаадын иргэний бүртгэлтэйгээр хууль ёсны дагуу оршин сууж байгаад зохих журмын дагуу Солонгосоос гарч Монголд ирсэн хүнд хамаарах ба тухайн хүний хамгийн сүүлд ашигласан паспорт болон түүнээс өмнө бусдын биеийн байцаалтыг ашиглаж, Солонгост оршин сууж байсан үеийн гадаад паспорт хоёрын мэдээлэл (овог нэр, төрсөн он сар өдөр) нь хоорондоо зөрж байгаа хүнд хамааралтай. (2012 оны 9дүгээр сарын 11-нээс өмнө өөрийн жинхэнэ нэрээр зорчихдоо хилээс буцаж ирсэн хүн)

•    Бүртгэлийн хугацаа: 2012.09.17-2013.03.31
•    Бүртгэх газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Бүрдүүлэх бичиг баримт

o    Хувийн мэдээлэл зөрж байгааг мэдэгдэх анкет (ЭСЯ-ны анкет)
o    Шинээр олгогдсон гадаад паспорт
o    Цахим үнэмлэх (төрсний гэрчилгээ)
o    Цагдаагийн газрын тодорхойлолт

Тухайн хүн БНСУ-руу зорчих гэж байгаа бол визний анкет болон зорчих зорилгын дагуу визний холбогдох материалыг нэмж бүрдүүлнэ.
Гэхдээ Солонгост оршин сууж байх хугацаандаа хэрэгт холбогдож, албадан гарч байсан иргэдэд виз олгогдохгүй болно .