Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: БНАСАУ-ын ЭСЯ-ны оффис, орон сууцны барилга барих ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ГХЯ-2012/01

ГХЯ нь эрх бүхий тендерт оролцогчдоос БНАСАУ-ын ЭСЯ-ны оффис, орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 150000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсвэл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют) –ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Гадаадын этгээдийг оролцохыг зөвшөөрөхгүй.

Тендерийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад хаах ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад УБ хот, СБ дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 7 а байрны 9 тоот өрөөнд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: ГХЯ, 14210, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 7а байр, 28, 36, 37 тоот өрөө. Утас: 262735, 262421, 262221.
Факс: 976-11-322127.