Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Гадаад харилцааны яамны төрийн тусгай албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс тэгш, нээлттэй өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх, хүний нөөцийн бүртгэлд авахад энэхүү мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журмыг Гадаад харилцааны яамныwww.mfa.gov.mn цахим хуудсанд байрлуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд уг журам болон Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд байрлуулсан “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”, бусад холбогдох заавар, журамтай танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 2014 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 08.30-12.00, 13.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдсон зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын хураамж 30 000 /гучин мянган/ төгрөг байна.
Гурав. Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт
Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Тухайн ажлын байранд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх гэсэн шалгуур тавигдсан тохиолдолд мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийг хуулбарлан, эх хувийн хамт;
- Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;
- Одоо ажиллаж байгаа, эсвэл урьд нь ажиллаж байсан байгууллагаас болон суралцаж байсан их, дээд сургуулийн тодорхойлолт (хоёр тодорхойлолт);
- Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
- Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт.
Дөрөв. Шалгалтын хуваарь
Шалгалтыг 2014 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулна.
- Шалгалтын комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
- Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт Гадаад харилцааны яамны www.mfa.gov.mn, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.
- Иргэний үнэмлэхээ шалгалтад орохдоо авчирна.
- Ерөнхий мэдлэгийн шалгалтад 12 ба түүнээс дээш оноо авсан иргэд мэргэжлийн мэдлэгийн сорилын шалгалтад орно.
- Мэргэжлийн мэдлэгийн сорилын шалгалтад 12 ба түүнээс дээш оноо авсан иргэд ур чадварын түвшин тогтоох шалгалтад орно.
- Ур чадварын түвшин тогтоох шалгалтад 12 ба түүнээс дээш оноо авсан иргэдийг гадаад хэлний шалгалтад оруулна.
- Гадаад хэлний шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн ярилцлагын шалгалтад орно.
№ | Нэгжийн нэр |
Албан тушаалын |
Ажлын байрны тавигдах шаардлага |
||||||||
Ангилал | Нэр | Хариуцсан асуудал | Орон тоо | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | Ур чадвар | Тусгай шаардлага | ||
1. | Бодлого төлөвлөлт, судалгааны газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа эсвэл олон улс судлал | аль нэг орон судлалаар мэргэшсэн байх | – | англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, хятад хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | бодлогын баримт бичиг, хэлэх үгийн төсөл болон бусад баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа, санаачилга гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх |
2. | Бодлого төлөвлөлт, судалгааны газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын сэтгүүлч | сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн байх | – | монгол, англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | мэдээ, мэдээлэл боловсруулах, олон нийттэй харилцах, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, мэдээллийн мониторинг, анализ хийх, тоймлон дүгнэх, ажлын ачаалал даах чадвартай байх |
3. | Америк, Африкийн газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаг | олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх | – | испани эсвэл португал хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | яриа хэлэлцээ хийх, хоёр талын харилцааны асуудлыг хариуцан ажиллах, баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, багаар ажиллах, харилцаа тогтоох, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх |
4. | Европ, Ойрхи дорнодын газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаг | олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх | – | араб хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | хоёр талын харилцааны болон бусад баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, багаар ажиллах, харилцаа тогтоох, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх |
5. | Европ, Ойрхи дорнодын газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг | олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх | – | англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | хоёр талын харилцааны болон бусад баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, багаар ажиллах, харилцаа тогтоох, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай |
6. | Гэрээ, эрх зүйн газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын эрх зүйч | олон улсын нийтийн эрх зүй, олон улсын гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байх | тухайн салбарт 5 дээш жил ажилласан туршлагатай байх | орос, англи хэлээр хэлэлцээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай байх, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | хуулийн төсөл боловсруулах, хууль зүйн орчуулга хийх чадвартай байх |
7. | Гэрээ, эрх зүйн газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын эрх зүйч | олон улсын эдийн засгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байх | тухайн салбарт 1 дээш ажилласан туршлагатай байх | хятад, англи хэлээр хэлэлцээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай байх, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | дотоодын хууль тогтоомжийг сайтар судалж эзэмшсэн, хууль зүйн орчуулга хийх чадвартай байх |
8. | Ази, Номхон далайн орнуудын газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй эсвэл орон судлал | олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн байх | – | англи болон өөр нэг түгээмэл хэлээр аман болон бичгийн орчуулга хийх, албан бичиг боловсруулах чадвартай, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | дүн шинжилгээ хийх, багаар ажиллах болон бусадтай хамтран ажиллах, шинэ санаа гаргах, бие дааж ажиллах, хариуцлага хүлээх, илүү цагаар ажиллах чадвартай байх |
9. | Ази, Номхон далайн орнуудын газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засгийн харилцаа эсвэл олон улсын эрх зүй буюу орон судлал | олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн байх | – | вьетнам, англи хэлээр аман болон бичгийн орчуулга хийх, албан бичиг боловсруулах чадвартай, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх | дүн шинжилгээ хийх, багаар ажиллах болон бусадтай хамтран ажиллах, шинэ санаа гаргах, бие дааж ажиллах, хариуцлага хүлээх, илүү цагаар ажиллах чадвартай байх |
10. | Олон улсын байгууллагын газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаг | олон талт хамтын ажиллагаа, эдийн засаг, тогтвортой хөгжлийн асуудлаар мэргэшсэн байх | – | англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, олон улсын байгууллагуудын чиглэлээр ажиллах дадлагатай байх | судалгаа хийх, хэлэх үг, олон улсын гэрээ хэлэлцээр, албан баримт бичиг зэргийг англи хэлээр боловсруулах, харилцаа тогтоох, бие даан болон багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх |
11. | Олон улсын байгууллагын газар | ТТ-9 | Атташе | – | 1 | Бакалавр ба түүнээс дээш | олон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаг | олон талт хамтын ажиллагаа, аюулгүй байдал, зэвсэг хураах чиглэлээр мэргэшсэн байх | – | англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, олон улсын байгууллагуудын чиглэлээр ажиллах дадлагатай байх | олон улсын гэрээ хэлэлцээр, албан баримт бичиг зэргийг англи хэлээр боловсруулах, харилцаа тогтоох, бие даан болон багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх |
Зургаа. Мэдээлэл лавлагаа
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар 261939, 262735 дугаарын утас, ГХЯ-ны ТЗУГ-ын tzug@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдож, лавлагаа авч болно.
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХОД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС