mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ БОЛНО

МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ БОЛНО

ГХЯ-ны захилгаар Москвагийн олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцах иргэдээс авах шалгалтыг 2014 оны 5 дугаар сарын 31-ны Бямба гарагт зохион байгуулна. Тус шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09.00-11.00 цагийн хооронд ГХЯ-ны 28 тоотод бүртгүүлнэ.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/107 тоот тушаалаар баталсан “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцах иргэдээс авах шалгалтын журам”-ын дагуу шалгалтыг авна. Журмыг татаж авах.

Шалгалтад орох иргэнд тавигдах шаардлага:

1. Ерөнхий боловсролын 12 дугаар анги буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
2. Орос хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх.
Бүртгүүлэхэд шаардагдах материал:
1. Монгол Улсын иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль төгссөн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. 4 x 6 хэмжээний 2 хувь цээж зураг.
Шалгалтын комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно.

Жич: Иргэний үнэмлэхээ шалгалтад орохдоо авчирна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
2014 оны 5 дугаар сарын 15