Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрНҮБ-ААС ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫГ УНШИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ААС ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫГ УНШИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

20141211newyorkНҮБ-ын Ерөнхий Ассабмлейгаас 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол дэлхий дээр хамгийн олон хэл буюу 300 гаруй хэл, нутгийн аялгуунд орчуулагдсан баримт бичиг билээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Хүний эрхийн олон улсын өдөр – 12 дугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан уг тунхаглалыг унших арга хэмжээг Нью-Йорк хотын Харлем дүүргийн Шомберг төвд зохион байгуулав.

Арга хэмжээг зохион байгуулах газрыг Шомберг төвд зохион байгуулсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд уг төв нь Хар арьстан хүмүүсийн соёлын судалгааны төв бөгөөд мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2014-2024 оныг Африк гарал угсаатай хүмүүсийн эрхийг хамгаалах 10 жилээр зарлаж, дэлхий даяар тэдний эрхийг хамгаалж сайжруулах олон төрлийн үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа юм.

Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Иван Симонович хөтлөн явуулсан уг арга хэмжээн дээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Оршил хэсгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон оюутан охины хамт уншсан ба цаашид тунхаглалын 30 зүйлийг 30 гаруй улс орон, төрийн бус байгуулага, оюутны төлөөлөгчид тус тусын хэл дээр уншсаны дотор 15 орны НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар оролцов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уг арга хэмжээнд оролцож Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйл буюу “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” хэмээх зүйлийг эх хэлээрээ уншив.20141211newyork1

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ-байгуулагдсан цагаас дэлхий, хүн төрөлхтнийг дайн дажин, зөрчил тэмцлийн гамшигт дахин өртөхөөс сэргийлж, хүний эрхийг нийтээр хүндэтгэн хамгаалахын тулд НҮБ-ын дүрмийг дэмжих баримт бичиг болгон боловсруулж эхэлсэн ба Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтын эхнэр Элеонар Рузвельт удирдаж байв. НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдрийг 1950 оноос Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

Дашрамд тэмдэглэхэд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд нэр дэвшин өрөсөлдөж байгаа билээ.