Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
ts09

ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД СТАТУС

Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай манай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд түүнийгээ эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарласан явдлыг олон улсын хамтын нийгэмлэг сайшаан хүлээн авч, дэмжлэгийг үзүүлж байсан бөгөөд үүний илрэл болж “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг анх 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан.

  1998 оноос хойш 2 жил тутам батлагдаж байгаа Ерөнхий Ассамблейн “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай  тогтоолд “тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, улс төр, эдийн засаг, экологийн аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх” тухайд  Монгол Улстай хамтран ажиллахыг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан байдаг.

Цөмийн зэвсэг бүхий 5 гүрэнтэй явуулсан яриа хэлэлцээний дүнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусийг дэмжих зорилгоор дээрх 5 улс 2000 онд Хамтарсан мэдэгдэл, 2012 онд Хамтарсан тунхаглал гаргасан.