Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
g01

ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААТАЙ ОРНУУД

УлсТүншлэлийн харилцааЭрх зүйн үндэс
1.ЯпонСтратегийн түншлэл2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
2.БНЭУСтратегийн түншлэл2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
3.АНУСтратегийн түншлэл2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гаргасан “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглал”
4.ТуркИж бүрэн түншлэл2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл
5.ХБНГУИж бүрэн түншлэл2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
6.БНСУИж бүрэн түншлэл2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
7.КанадӨргөн хүрээтэй түншлэл2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
8.АвстралиӨргөн хүрээтэй түншлэл2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл