Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрУдирдлагаГадаад харилцааны сайд

Гадаад харилцааны сайд

ТОВЧ НАМТАР

Баянхонгор аймагт төрсөн.

Гэр бүлийн байдал: Нөхөр, 3 хүүхэдтэй

Гадаад хэлний мэдлэг: Англи, орос хэлний мэдлэгтэй

БОЛОВСРОЛ

1996 онд                   МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль

2000 онд                   Санхүү эдийн засгийн дээд сургууль

2005 онд                   Голландын Маастрихтийн менежментийн их сургууль

Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй

 АЖЛЫН ТУРШЛАГА

1996-2005 онд        “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал

2005-2007 онд        Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга

2007-2015 онд         “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга

2010-2011 онд          Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2011-2012 онд          Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

2015-2016 онд          Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх

2016-2020 онд         Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд

2021 оноос               Монгол Улсын Гадаад харилцааны сайд

БУСАД

  • НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комиссын дарга
  • Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий үндэсний хорооны дарга
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн
  • “Монгол Улсад олон улсын хуурай боомтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж санал боловсруулах, гадаад улс, олон улсын байгууллагын дэмжлэг авч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах” үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
  • Монгол Улсын олон улс дахь мэдээлэл, сурталчилгааны үндэсний хорооны дэд дарга
  • Аялал, жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны гишүүн
  • Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн
  • Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн гишүүн
  • Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга
  • Төрийн бүтээмжийн үндэсний хорооны гишүүн
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүн
  • Хүний эрхийг хангах үндэсний хорооны гишүүн
  • Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүн
  • Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан зохицуулах зөвлөлийн Монголын талын дарга
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны  Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын дарга
  • Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн дарга
  • Монгол, Египетийн Засгийн газар хоорондын комиссын дарга
  • Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын дарга
  • Монгол, Катарын Засгийн газар хоорондын комиссын дарга