Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөрУлаанбаатар хот

Дугаар 81

 Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн
өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Гадаад харилцааны яамны үйл
ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт,Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийнөөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт, Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт, Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар хавсралт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 7 дугаар хавсралт, Эрчим хүчний
яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 8 дугаар хавсралт, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн
өөрчлөлтийн хөтөлбөрийг 9 дүгээр хавсралт ѐсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Яамдын зохион байгуулалтын
бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар
сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “и” заалтын 4-ийг “4.Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (тээвэр зохион
байгуулалтын хэлтэстэй);” гэж өөрчлөн найруулж, “Яамдын үйл ажиллагааны
стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2014
оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 402 дугаар тогтоолыг хүчингүй болсонд
тооцсугай.