МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дарга Жоу Чян, Ардын дээд шүүхийн Шүүн таслах хорооны орон тооны гишүүн Ху Юнтэн нартай уулзаж, шүүх байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн үеэр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл болон БНХАУ-ын Шүүгчдийн коллеж хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Шүүгчдийн коллеж болон Жянсу мужийн Ханжоу хотод зочилж, тус хотын цахим шүүхийн үйл ажиллагаатай танилцав.