Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болов

Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлаарх 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Бригадын генерал Х.Батбилэг, хятадын талаас БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга Дэслэгч генерал Шао Юаньмин нар даргалж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдал болон хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Төлөөлөгчдийг БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Хурандаа генерал Вэй Фөнхө 11 дүгээр сарын 15-ны өдөр Бээжин хотноо “8 дугаар сарын 1” ордонд хүлээн авч уулзаж, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.