Хилийн чанадад оршин суугаа иргэдэд зориулж, Монгол номын захиалга авч эхэллээ

Монголын Зохиолчдын Эвлэл 90 жилийн ойгоо тохиолдуулан хэвлүүлэн гаргасан шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг”, “Монголын яруу найраг” зэрэг номнуудыг хилийн чанадад оршин суугаа Монгол иргэдэд сурталчлан түгээх зорилгоор захиалга авч эхэллээ.

  1. “Утгын чимэг” ном нь 1990 оноос хойш зохиогдож ирсэн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын эхний таван байрны шилдэг бүтээлүүд болох 105 өгүүллэгийг багтаасан түүвэр ном юм. (Нимхэн хавтастай, 376 хуудастай, А5 хэмжээтэй, үнэ: 20 000 төгрөг).

2.“Монголын яруу найраг” (The anthology of Mongolia poetry) ном нь англи хэл дээр хэвлэгдсэн, Монголын соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдарж, Ардын уран зохиолч П.Бадарч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, Д.Цоодол, Ш.Дулмаа зэрэг 112 яруу найрагчдын шилдэг бүтээлүүдийг багтаасан ном болно. (Нимхэн хавтастай, 243 хуудастай, В5 хэмжээтэй, үнэ: 10 000 төгрөг).

Дээрх номны захиaлгыг тус ЭСЯ 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор авч байна. Та бүхэн ЭСЯ-ны атташе Б.Батмагнай-тай 010-65326909 дугаараар эсхүл beijing8@mfa.gov.mn холбогдон захиалгаа өгнө үү.